Токио, Сөүлээс иргэдээ татан авах тусгай онгоц маргааш хөөрнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-01 21:45:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах тусгай онгоц маргааш Токио, Сөүл хот руу ниснэ. 


Япон руу нисэх онгоц маргааш 13.00 цагт Улаанбаатараас хөөрч, Токиод орон нутгийн цагаар 19.00 цагт газардана. Тус нислэгээр 255 хүн ирэхээр суудлаа баталгаажуулсан бөгөөд нөгөөдөр 13.05 цагт Улаанбаатарт ирнэ. Харин БНСУ руу нисэх онгоц маргааш 08.40 цагт Улаанбаатараас хөөрч, Сөүл хотод 12.50 цагт газардана. Мөн өдрийнхөө 17.00 цагт Улаанбаатарт буцаж ирнэ. БНСУ-ын Сөүл хотоос 251 иргэн ирэхээр суудлаа баталгаажуулжээ. Тэдгээр иргэдийг ирсэн даруй холбогдох журмын дагуу 21 хоног тусгаарлах юм.


Ташрамд дурдахад, Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн чанадаас 1075 иргэнээ тусгай үүргийн онгоцоор татаж аваад байна. Тэднээс халдварын шинж тэмдэг илрээгүй 616 иргэн тусгаарлалтаас гарч гэрийн хяналтад ороод байна. 

Холбоотой мэдээ