Трампыг эсэргүүцэгчид дахин эмх замбараагүй байдал үүсгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-30 13:14:31

ВАШИНГТОН. /ВВС/. Дональд Трамп Калифорни муж улсын Бүгд найрамдах намын гишүүдийн хуралд оролцож, үг хэлэхээр тус муж улсын Бурлингейм хотын “California” зочид буудалд очих үеэр хэдэн зуун иргэд эсэргүүцэл үзүүлж, саадыг даван цагдаа нар руу өндөг шиджээ.

Энэ эсэргүүцлийн улмаас Трамп зочид буудал руу хойд хаалгаар нэвтэрч, түүний илтгэл түр хугацаагаар хойшилсон байна.

Дональд Трампын кампанит ажлын үеэр тогтмол эсэргүүцэл, мөргөлдөөн гарч байна. Өнгөрсөн пүрэв гарагт гэхэд Калифорни муж улсын Оранж тойргийн Коста-Меса хотын үзэсгэлэнгийн танхимд Трампыг илтгэл тавьж байх үеэр түүнийг эсэргүүцэгчид үзэсгэлэнгийн гадаа цагдаагийн машины цонхыг хагалсан байна. Үүний улмаас 20 хүн баривчлагджээ.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард Трампын гурван кампанит ажил эсэргүүцэл, жагсаалын улмаас цуцлагдсан билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ