Налайхын цагдаагийн хэлтсийн барилгыг шинэчилнэ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-02 19:32:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн барилгыг шинэчлэх ажил өнөөдөр эхэллээ. Тус барилга 1989 онд ашиглалтад орсноос хойш Налайхын цагдаагийн хэлтэс 31 жил тус барилгад ажиллаж байгаа юм. 


Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсийг холбодог. Үүнийгээ дагаад Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчдын ачаалал ч мөн ихэсдэг. Шинэ барилга баригдсанаар иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрах юм.


Уг барилгын гүйцэтгэгчээр “Бат угсралт констракшн” ХХК ажиллах бөгөөд орчин үеийн шийдэл бүхий барилгыг энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг саатуулах байр болгон ашиглана гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ