Нийслэл хотын нарс модны цэнэгт усалгаа эхлэв

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2020-04-03 10:39:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын нарс модыг шилжүүлэн суулгах арчилгаа, усалгааны хаврын уламжлалт ажил өнөөдрөөс эхэлж байна.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийслэл хотод 56 байршилд нийт 8100 гаруй нарс модыг шилжүүлэн суулгаж арчилгаа, усалгаа, бордолтын ажлыг тогтмол хийж ургалтын явц 98 хувьтай байгаа аж. Тухайлбал, 2019 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал хуваарийн дагуу нийт 18 удаагийн усалгааг мэргэжлийн 8 байгууллагын 30 орчим техник хэрэгслээр зохион байгуулжээ.


Мөн намрын сүүлийн өдрүүдэд цэнэгт усалгаа хийж үндэстэй нь барьцалдуулан хөлдөөгөөд хаврын урин цагт буюу хөлдүү газар гэсэх үеэр усалгааны ажлыг дахин эхлүүлдэг уламжлалтай юм байна.





Холбоотой мэдээ