Никитон хамтлаг “Монголдоо хайртай” тоглолтыг онлайнаар хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-04-03 12:54:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Никитон хамтлаг "Монголдоо хайртай" онлайн, лайв тоглолтоо өнөөдөр 20 цагаас Боловсрол суваг телевизээр шууд дамжуулан хүргэнэ.


Тус тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож ая дуугаа өргөх юм. Түүнчлэн энэхүү лайв тоглолтыг "Ard News", "Монголдоо хайртай" фэйсбүүк хуудас шууд дамжуулна.

"Монголдоо хайртай" аяны хүрээнд зохион байгуулж буй тус тоглолтыг "On&Off" продакшн, “Max music entertaiment” дэмжин ажиллажээ. 

Дэлхийн ихэнх улс оронд тархаж буй “COVID-19” халдвар болон Монгол орны 10 гаруй аймаг зудтай тэмцэж буй үед төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид, малчдад туслах аянд зориулан уг шоу нэвтрүүлгийг зохион байгуулж буй аж.

Niciton тоглолт



Холбоотой мэдээ