Чингис хааны музейн барилгын сууринд орох "мөнгө"-ийг "Салхитын мөнгөний орд"-ны дээжээс авчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-03 23:11:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Чингис хааны музейн барилгын сууринд орох есөн эрдэнийн нэг “мөнгө”-ийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах “Салхитын мөнгөний орд”-ны мөнгөний дээжээс авчээ.

Засгийн газрын 280 дугаар тогтоолоор Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэж, тус музейн барилгын сууринд төрийн тахилгатай уул, хайрханы хөрсний дээж, зарим томоохон нуур, гол мөрний усны дээж, анхилуун үнэрт ургамал, тариа будааны дээж, есөн эрдэнийг залж, шүншигт байрлуулахаар болсон.  

Барилгын сууринд орох мөнгийг “Салхитын мөнгөний орд”-оос оруулах чиглэл өгсний дагуу мөнгөний дээжийг “Эрдэнэс силвер сервис” ХХК-д хүргүүлж, 999 сорьц бүхий 999 грамм цул мөнгөн гулдмай хийлгэн хүлээлгэн өгсөн гэж аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ мэдээллээ. 

Холбоотой мэдээ