Баянхошуунд зам тээврийн ноцтой осол гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны замд хэд хэдэн автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Энэ чиглэлд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул түр хугацаанд зорчихгүй байхыг анхаарууллаа.
Ослын газарт тээврийн цагдаагийн алба болон яаралтай түргэн тусламж, онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байна.
Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 561 хүн амь насаа алджээ. Иймд иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.