Саудын Араб, ОХУ нефтийн асуудлаар хэлэлцэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-04-06 13:28:16

ЭР-РИЯД. /NHK/. Саудын Араб, ОХУ нефтийн олборлолтыг бууруулах талаар хэлэлцэхээр пүрэв гарагт яаралтай уулзалт хийх төлөвтэй байна.


Коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засаг зогсонги байдалд орсонтой холбоотойгоор нефтийн эрэлт буурсан юм.


Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ даргалагч Саудын Араб, гишүүн бус ОХУ хоёр олборлолтоо танах асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард тохиролцоонд хүрч чадаагүй билээ.


Энэ долоо хоногт болох уулзалтаар талууд тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд өнгөрсөн сарын хэлэлцээ үр дүнд хүрээгүйд ОХУ, Саудын Араб аль аль нь биесээ буруутгаж байгаа юм.


Уг уулзалтыг өнөөдөр зохион байгуулахаар товлосон байсан хэдий ч Иракийн Нефтийн асуудал хариуцсан сайдын мэдээлснээр, пүрэв гараг хүртэл хойшлуулсан ажээ.


Уулзалтад оролцогчид өдөрт олборлох нефтийн хэмжээг 10 сая орчим торхоор бууруулахыг эрмэлзэж байгаа юм. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 10 орчим хувьтай тэнцэж байна. 

Холбоотой мэдээ