Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-04-06 13:54:24

ТОКИО. /TASS/. Үл таних нэгэн эмэгтэй Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн гэрт хууль бусаар нэвтрэхийг завдсан хэргээр баривчлагдсан гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.


"Бид чухал хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахыг зорьж байна" гэж тэрбээр болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн асуултад хариулахаас зайлсхийн хэлсэн байна.


Уг хэрэг дөрөвдүгээр сарын сарын 4-ний орой болсон гэж “Kyodo” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлж байгаагаар,  үл таних эмэгтэй Токио хотын Томигая дүүрэгт байрлах Абэгийн хувийн байшингийн цэцэрлэгт нэвтрэн орж, хамгаалалтын ажилтнуудад саатуулагдсан байна. Энэ үед Японы Ерөнхий сайд гэртээ байжээ.


 


Холбоотой мэдээ