Амаржих эмнэлгийн барилгын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй төрөх эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Удахгүй ашиглалтад орох тус төрөх эмнэлэг 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм.
Ташрамд
дуулгахад, Монгол Улсад 2018 онд 77 мянга 58 эх амаржиж 78 мянга 993 хүүхэд
мэндэлсэн бол 2019 онд 77 мянга 601 эх амаржиж, 80 мянга 251 хүүхэд төржээ.