БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр "Солонго 1, 2" түрээсийн орон сууц барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-08 17:56:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, "Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрх олгох захирамж гаргахаар тогтлоо. 


Агаарын бохирдлыг багасгах ажлын хүрээнд БНСУ-аас Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахад зориулж 7000 айлын орон сууц бүхий “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам”-ны түрээсийн орон сууц барихаар төлөвлөсөн юм.


БНСУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Сангийн яам, Солонгос Улсын Экспорт –Импорт банк хооронд гарын үсэг зурах юм.



Мөн Засгийн газрын хуралдаанаар, Олон улсын нислэгийг зогсоосонтой холбогдуулан иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-д тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулав. 


Түүнчлэн, Музейн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Дэлхий нийтийн музейн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан эрхзүйн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж энэхүү хуулийг төслийг боловсруулжээ.

Холбоотой мэдээ