Замын-Үүдэд коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-04-09 11:09:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өчигдөр коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг  тусгаарласан талаар ХӨСҮТ-ээс өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр өчигдөр ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт шинжилгээ хийж байгаа аж.


ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 хүн ажиглалтад байна. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулжээ. Батлагдсан тохиолдолтой ойр байсан 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан бөгөөд судалгааг үргэлжлүүлж байгаа аж.


Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байсан есөн хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.



Холбоотой мэдээ