БНСУ-д ажилладаг залууд туслан нийгмийн халамжийн асуудлыг нь шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-04-09 12:39:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХ-ын сайд С.Чинзориг, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв НХҮТ/-ийн дарга Д.Баярмандах болон  тус төвийн хамт олонд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэн Г.Одхүү талархал илэрхийлжээ.

Тэрбээр БНСУ-д 2018 оны нэгдүгээр сараас Гуанжу хотын машины үйлдвэрт гэрээгээр ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сард үйлдвэрийн осолд орж, дөрвөн сар орчим эмнэлэгт хэвтсэн байна.

Талархалдаа тэрбээр, “ХНХ-ын сайд С.Чинзориг, ХНХҮТ-ийн төвийн дарга Д.Баярмандах болон тус төвийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Эмчилгээ хийлгэх явцад эмч нартай маань байнга холбоотой байж, сэтгэл санааны маш их дэм өгсөн. Мөн Үйлдвэрийн ослын даатгал, Хөдөлмөрийн чадвар алдсаны зэрэглэл тогтоох, нөхөн олговор олгох зэрэг Нийгмийн халамжийн асуудлыг  хуулийн дагуу шийдвэрлэж өгсөнд баярлалаа. Хүний нутагт хүнд үеийг даван туулахад та бүхний чин сэтгэл их хүч тэнхээ өгсөн. Жирийн иргэдийнхээ төлөө санаа тавьж сэтгэл гарган ажилладаг ХНХҮТ-ийн хамт олонд дахин талархал илэрхийлье” хэмээжээ.  

Одоо тэрбээр Гуанжу хотын машины үйлдвэртээ эргэн ажиллаж байна.


Холбоотой мэдээ