Тээврийн салбарын орлого 25 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-14 12:47:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 10.2 сая тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 5.1 (33.4%) сая тонноор буурсан үзүүлэлттэй байна. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 5.6 (64.2%) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ. 


Тээврийн хэрэгслээр эхний улиралд давхардсан тоогоор 29.1 сая хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 13.4 (31.4%) сая хүнээр буурсан үзүүлэлттэй байна. Үүнд авто тээврээр зорчигчид 13.2 (31.6%) сая хүнээр буурсан нь нөлөөлсөн байна. 


Тээврийн салбарын нийт орлого 2020 оны эхний улиралд 311.9 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 104.3 (25.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Авто тээврийн орлого 75.0 (46.6%) тэрбум төгрөг, агаарын тээврийн орлого 40.8 (44.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан бол төмөр замын тээврийн орлого 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 11.4 (7.0%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ