Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд 971 иргэн хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-14 22:16:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд хувь хүний орлогын албан татварын 2019 оны жилийн эцсийн тайлангаар баталгаажсан нийт 971 иргэний 382.2 сая төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн жагсаалтыг Татварын хэлтсээс хянаж ирүүлсэн байна.


Тодруулбал, орон сууц худалдан авсан болон барьсан 344 иргэний 227 сая төгрөгийн татварын чөлөөлөлт, хүүхдийн сургалтын төлбөр төлсөн 627 иргэний 155.2 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр баталгаажсан байна. Үүний дагуу ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс эхний ээлжинд 306 иргэний 100 сая төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг тухайн иргэдийн банкан дахь харилцах дансанд шилжүүлсэн байна. Түүнчлэн дөрөвдүгээр сард нэмж 200 сая төгрөгийг шилжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Холбоотой мэдээ