Ойрын өдрүүдэд хур тунадас орж сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-15 10:38:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-ныг хүртэл аймгийн нутгаар салхи шуургатай, хугацааны дунд үеэр хур тунадас орж, сэрүүснэ.

17-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 18-нд 12-14м/с, зарим үед 18м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах юм байна.

Мөн хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.  19-нөөс сэрүүсч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн, хээр талын нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх аж.

Холбоотой мэдээ