Тархины том хэмжээтэй хавдрыг анх удаа мэс заслын аргаар авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-15 18:43:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тархины том хэмжээтэй хавдар болон харвалтын үеийн гемикранио-эктоми хагалгааг анх удаа хийжээ.


Тодруулбал,
мэдрэлийн мэс заслын гемикранио-эктоми хагалгааг гуравдугаар сарын 4-нд, тархины том хавдрыг нээлттэй аргаар авах мэс заслыг энэ сарын 6-ны өдөр амжилттай хийсэн байна.

Үйлчлүүлэгч 39 настай, эрэгтэй гэнэт ухаан алдаж, сумын эмнэлэгт 2 хоног хэвтэн эмчлүүлсэн ч хүндэрч, комд орсон тул нэн яаралтай хагалгаанд орсон байна. Маргаашнаас нь биеийн байдал сайжирч, ухаан орсон. Мэс заслаас хойш 21 хоногийн дараагаас таяг тулж явдаг болжээ.

Үйлчлүүлэгч 32 настай, эмэгтэй цээж, баруун гар хөл үе үе мэдээ алдах болсон тул 3 дугаар сарын 26-д эмнэлэгт хандсан. Хугацаа алдах нь тархины үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөд хүргэх эрсдэлтэй учир УНТЭ-т нээлттэй мэс засал хийж тархины зүүн зулайн дэлбэнд 7*5 см хэмжээтэй хавдрыг бүрэн авч хавдарт идэгдсэн тархины хальсыг нөхжээ. Өвчтөн мэс заслын хүндрэлгүй, бие нь сайжирч эхэлжээ.

Холбоотой мэдээ