Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-16 07:21:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. 

2020 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Дарьгангын тал нутаг, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь,  Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ