“Дарханчууд-спортын талбарт - 60 жилд” ном бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-17 14:00:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд БТСГ-аас зохион байгуулдаг спортын тэмцээн уралдаан, секц дугуйлангийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Энэ үед аймгийн БТСГ-аас Ардын хувьсгалын 100 жил, Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойг угтан “Дарханчууд спортын талбарт - 60 жилд” түүхэн ном бүтээхээр материал бүрдүүлэх ажлыг өрнүүлж эхэлжээ
Энэхүү номны зорилго нь олимп, тив, дэлхийн тавцанд Монгол Улсын тэр дундаа аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн спортынхныг алдаршуулахад оршжээ. 
Өнгөрсөн хугацаанд тус аймгаас : 
1. Жүдо бөхийн Дэлхийн аварга; 
2. 2004 оны Афины олимпын наадмын хүрэл медальтан;
3. Самбо бөхийн 4 дэх дэлхийн аварга;
4. Залуучуудын өвлийн спортын наадмаас Тэшүүрийн төрөлд алтан медаль, Биатлон цанын төрлийн анхны дээд амжилт;
5. Жүдо бөхийн анхны Цэргийн дэлхийн аварга тус аймгаас төрсөн;
6. Хамгийн хурдан гүйгч - 2010 оноос зохион байгуулахад 8 тамирчин шалгарсан;
7. Хөнгөн атлетикийн спортын уртын харайлтын төрөлд 12 жил дараалан тэргүүн байрт шалгарсан;
8. Монголын шатрын анхны их мастер аймгаас төрсөн;
9.Олимпын наадамд 3*3 сагсан бөмбөг төрлөөр оролцох шилдэг тамирчид тус аймгаас шалгар
сан зэрэг олон амжилтууд байдаг аж. Иймд Дарханчуудын спортын түүхийг бичилцсэн, одоо ч бичилцсээр байгаа ахмад болон залуу үеийн төлөөлөл, түүхийн гэрч спорт сонирхогч та бүхнийг энэхүү номонд материалаа ирүүлэхийг урьж байна.

Холбоотой мэдээ