Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-20 07:31:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эгь-Үүр, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, Монгол-Алтайн нуруу болон Олон нууруудын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ