Ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-21 12:23:48

Дорнод /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим ААН Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авч эхлэв. Тус аймгийн хувьд 790 мянган толгой ямаанаас 235.9 тн ноолуур бэлтгэх боломжтой гэж тооцоолсон байна.

Салбарын яам ноолуурын үнийг тогтоохдоо аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ямааны үүлдэр угсаа зэргийг харгалзжээ.  

Өнөөдрийн байдлаар “Шүр” зах дээр ноолуур кг нь 50 мянган төгрөгийн ханштай байгаа учир малчид ноолуураа ченжүүдэд тушаахаас харзнаж, Засгийн газраас зарласан үнээр борлуулахыг хүлээж байгаа аж. Харин зарим малчин айл аль хэдийнэ хямд үнээр арилжсан гэж ярьж байна.   

Холбоотой мэдээ