ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн шинэ ном хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-04-21 17:19:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын ШУА-тай хамтран зохион байгуулж буй "Эрдэм номын чуулган" шинэ ном хандивлах, танилцуулах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн номын танилцуулгад ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт оролцож тус хүрээлэнгийн ажлын талаар болон хүрээлэнгээс хэвлүүлсэн шинэ номын дээжээс уншигчиддаа танилцуулж 13 бүтээлийг номын сангийн сан хөмрөгт хандивлалаа.


Холбоотой мэдээ