Хандивын мөнгөөр эмнэлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авч өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-04-24 14:30:11

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн онцгой комисст ирсэн хандивын мөнгөөр эмнэлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авч өгчээ.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай оролцож Өмнөговь аймгийн Онцгой комисст 23.800.000 төгрөгийг хандивласан байна. Онцгой комиссын хурлаар хэлэлцэж БОЭТ болон зарим сумын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж авч өгөх шийдвэр гаргасан байна. Ингээд өвчтөний хяналтын монитор, соруулгын аппарат, яаралтай тусламжийн эм тарианы шүүгээ, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, дуслын автомат шахуурга, зайнаас халуун хэмжигч, хүчилтөрөгчийн баллон, тарианы автомат шахуурга зэргийг шийдэж хүлээлгэн өгөв.

Мөн дархлаажуулалтын 100 ширхэг багцыг эмч нарт өгсөн байна. Энэ үеэр хандивлагч байгууллага, компанид талархал гардуулж COVID-19 халдвараас ард иргэдээ хамгаалж урьдчилан сэргийлэхэд асар их дэмжлэг үзүүлж буйг аймгийн Онцгой комиссоос онцолж хэллээ.

Холбоотой мэдээ