11 нам, 3 эвсэл сонгуульд оролцох эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-04 12:20:06

УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд оролцох намуудад Сонгуулийн ерөнхий хороо батламж гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болж байна.

Ёслолын арга хэмжээний эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, “Энэ удаагийн сонгуульд 13 нам, 3 эвсэл СЕХ-нд хандсаныг тус хороо нягтлан шалгаад 11 нам, 3 эвслийг сонгуульд орох шийдвэр гаргаж батламж олгохоор  боллоо” гэв.

Үүний дараа СЕХ-ноос намууд болон эвслийн удирдлагуудад сонгуульд орох батламжийг гардуулав. Хамгийн эхэнд МАН-ын дарга М.Энхболд батламжаа авсан бол АН-ын дарга З.Энхболд, ТТЭНН-ын дарга Г.Уянга нар батламжаа гардаж авлаа. Батламж гардуулах ёслол одоо үргэлжилж байна.

 Б.Туул

Холбоотой мэдээ