Зүлэгний үрийг үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-28 11:55:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨҮГ-аас гэрээ байгуулан зүлэгний үр олгохоор болжээ. Төрийн албан байгууллагуудын хүсэлт, зүлэгжүүлэх газрын судалгаа, мэргэжилтний саналыг үндэслэн тус ажлыг зохион байгуулах юм байна.

Зүлэгжүүлэх талбай нь нийтийн эзэмшлийн хэсэгт хамаарах ба шаардлагатай хөрс, шороо, усалгааг байгууллагууд өөрсдөө хариуцна. Харин нормын дагуу олгосон үрийг заагдсан талбайд 80 хувиас дээш ургуулаагүй тохиолдолд үнийг буцаан төлүүлэх журамтай аж. 

"Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨҮГ-аас Баянхонгор хотын нийтийн эзэмшлийн талбайн 15-16 цэцгийн мандалд 4-5 төрлийн 10 мянган ширхэг цэцгийн үрсэлгээгээр цэцэрлэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд өвлийн хүлэмжид одоогоор 3000 гаруй үрсэлгээ бойжуулж байгаа аж.

Холбоотой мэдээ