Өнгөрсөн оны ажлаараа шалгарсан аймгийн аваргууд шагналаа гардлаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-05-04 11:57:26

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өнгөрсөн оны ажил үйлсээрээ шалгарсан аймгийн аваргуудынхаа шагналыг гардуулах үйл ажиллагаа "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хойшлуулсан. Харин энэ удаад олон нийтийг хамруулахгүйгээр сумдад нь тухайн малчдад шагналыг нь гардуулан өгч байна. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас аймгийн аварга малчин тав тодорч шагналаа гардлаа. 2019 оны ололт амжилт хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж "Аймгийн аварга малчин өрх" болсон Ханбогд сумын Баян багийн Д.Бөхчулуун, Номгон багийн Х.Далантай, Баян багийн Х.Эрдэнэсан, Гавилууд багийн Б.Охинхүү, Гавилууд багийн Ж.Чинбаатар нарын гэр бүлд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын тэрүүлэгч Б.Эрдэнэ-Очир, тус сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал нар баяр хүргэж, амжилт хүслээ.

Өмнөговь аймаг тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлдэг ба 157.8 мянган тэмээтэй бол Ханбогд сум 3 түмэн тэмээн сүрэгтэй юм.

Холбоотой мэдээ