НИТХ-ын ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандатыг хуваарилав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-30 18:27:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандатыг хуваарилав.


Улаанбаатар хотод 1 сая 432 мянган иргэн амьдарч байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард болох НИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтоов. Харин мандатын тухайд Баянгол дүүрэг 6, Баянзүрх дүүрэг 10, Хан-Уул дүүрэг 6, Чингэлтэй дүүрэг 4, Сонгинохайрхан дүүрэг 10 байхаар тогтлоо. Мөн Сүхбаатар дүүрэг 4,  Багануур дүүрэг 2, Багахангай дүүрэг 1,  Налайх дүүрэг 2 мандаттай байна. 


Дүүргүүдийн сонгуулийн тойргийн хилийн цэсийг дороос харна уу.











Холбоотой мэдээ