520 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-05-04 11:40:58

Өмнөговь /МОНЦАМЭ/  Өмнөговь аймгийн хэмжээнд 608 сурагч 12 дугаар ангийг төгсөж байна. Үүнээс 520 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

ЭЕШ-д хүүхдүүдийг бэлтгэхдээ амны хаалт зүүх, гарыг тогтмол угааж ариутгахад онцгой анхаарч давтлага өгөхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын зөвлөгөө зөвлөмжийг хэрэгжүүлэн хүүхэд бүрийн хоорондын зай барих, нэг ангид олноор цугларахгүй байхыг сануулсан байна. Мөн спорт заал, иог, фитнесийг улсын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж шаардлагад үндэслэн шат дараатайгаар нээн ажиллуулахаар болов.

Холбоотой мэдээ