Монгол Улсад коронавирусний 41 дэх тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-05 11:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ. Энэ нь Монгол Улсад коронавирусээр халдварласан  41 дэх тохиолдол болж буйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Улсын хэмжээнд вирус судлалын таван лабораторид өчигдөр нийт 307 шинжилгээ хийжээ. Тусгай нислэгээр ирсэн 275 хүн, Дорнод аймгаас тандалтын зорилгоор хийсэн зургаан хүнд коронавирусний халдвар илрээгүй байна. Петрочайна Дачин тамсаг компанийн жолооч халуурч, хоолой нь өвдсөн учир сорьц авч шинжлэхэд хариу нь сөрөг гарчээ. Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид ачаа тээврийн 26 жолоочийг шинжлэхэд мөн халдвар илрээгүй байна.

 

Одоогоор батлагдсан нийт тохиолдлоос 13 хүн эдгэрч, 28 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 33 хоног эмчлүүлсэн турк иргэн эмнэлгээс өнөөдөр гарч, дараагийн тусгаарлалтад шилжжээ. Ингэснээр манай улсад коронавирусээр халдварласан нь тогтоогдсон 4 гадаадын иргэн бүгдээрээ эдгээд байна.

Холбоотой мэдээ