Эрүүл ахуйн аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-05 12:24:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19”-өөс сэргийлэх хамгийн энгийн арга нь гараа зөв угаах, эрүүл ахуй, халдвар судлалын дэглэм юм. Иймээс ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, НЭМҮТ хамтран эрүүл ахуйн аяныг зохион байгуулж байна.


Есдүгээр сар хүртэл үргэлжлэх аяны хүрээнд гараа угаах, орчны хог хаягдлыг цэвэрлэх, нүхэн жорлонг сайжруулах зэрэг эрүүл ахуйн ажил хийх юм.


Тус аянд албан байгууллагууд орчин тойрны 50 ам метр талбайг цэвэрлэж хоггүй болох ажлыг өрнүүлж эхэлжээ. Тухайлбал, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамт олон орчин тойрныhoo хог хаягдлыг цэвэрлэж эрүүл орчинтой болж байна. Иймээс албан байгууллага бүр цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хоггүй эрүүл орчинд ажиллаж амьдрахыг ЭМЯ-наас уриаллаа.  

Холбоотой мэдээ