БНХАУ-ын шинэ хөлгийн туршилт амжилттай боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-05-08 15:55:39

БЭЭЖИН. /Хinhua/. БНХАУ-ын шинэ үеийн сансрын жолоодлогот хөлгийн буугч аппарат өмнө нь төлөвлөж байсны дагуу тус улсын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах оронд баасан гарагт амжилттай газардлаа гэж Хятадын сансрын шинжлэх ухаан, техникийн корпорац /CASC/ мэдээлэв.


“Шинэ үеийн сансрын жолоодлогот хөлгийн буугч аппарат Бээжингийн цагаар 13 цаг 49 минутад ӨМӨЗО-ы “Дунфэн” газардах талбайд амжилттай газардлаа” гэж CASC-ийн мэдээлэлд дурдсан байна. Мэдээлэлд мөн “сансрын шинэ хөлгийн туршилт амжилттай болсныг” онцолжээ.


БНХАУ мягмар гарагт хамгийн сүүлийн үеийн “Чанжэн-5B” зөөгч пуужингаар сансрын шинэ хөлгийнхөө загварыг хөөргөсөн юм. Пуужинг Хайнань арлын Вэньчан сансрын буудлын “LC-101” хөөргөх цогцолбороос нисгэсэн байна. “Чанжэн-5B” пуужингаар сансрын жолоодлогот хөлгийн болон ачааны буцах капсулын загварыг хөөргөсөн бөгөөд нислэг найман минут 15 секунд үргэлжлэн, сансрын хөлөг урьдчилан тогтоосон тойрог замдаа орж, шинэ зөөгч пуужин анхны даалгавраа амжилттай гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ