Галзуу өвчний мэдлэг, хандлага, дадлын тандалт судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-14 17:48:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс хүн амын дундах тандалт судалгааг хийлээ. Ингэхдээ мал амьтны галзуу өвчний голомтот бүс нутгийн хүн амын дунд галзуу өвчний мэдлэг, хандлага, дадлыг үнэлсэн байна.

Судалгаанд Баян-Өндөр сумын гуравдугаар баг, Баянцагаан сумын тавдугаар багийн нийт 300 иргэнээс түүврийн аргаар асуумж судалгаа авч, урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага тараажээ.

Мөн хоёр сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд "Галзуу өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт", "Зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт" сэдвүүдээр сургалт зохион байгуулж, 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.

Баянхонгор аймагт мал, амьтны галзуу өвчний тохиолдол сүүлийн жилүүдэд эрс буурчээ.

Холбоотой мэдээ