Итаевоны клубээр үйлчлүүлэгчдэд шинжилгээ өгөхийг дахин уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-15 12:02:34

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д пүрэв гарагт коронавирусний халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо 11018 боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөө өглөө мэдээллээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 22 нь дотоодод халдварласан бөгөөд 17 нь Итаевон дүүргийн шөнийн клуб, цэнгээний газруудтай холбоотой байжээ. Ингэснээр клубээр үйлчлүүлсэн хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүд, хамтран ажиллагсдаас нийт 148 хүнээс халдвар илэрсэн байна.  


Пүрэв гаргийн байдлаар Итаевон дүүргийн халдварын голомттой холбоотой 35 мянган хүнд коронавирусний шинжилгээ хийсэн хэдий ч клубээр үйлчлүүлсэн 2500 хүний мэдээлэл тодорхойгүй байгаа тулд шинжилгээнд сайн дураараа хамрагдахыг дахин уриалжээ. Түүнчлэн хотын захиргаа хувийн мэдээллээ нууцлахыг хүсэж буй хүмүүс нэрээ нууцлан шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлсэн юм. БНСУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас хойш 726147 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ.  

Холбоотой мэдээ