Орон нутгийн галт тэргээр зорчигсдыг байнга үзлэгт хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-18 12:31:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын эмнэлгийн 11 эмч ажиллаж байна. Тэд нийт 4471 хүнд "COVID-19" халдварын тандалт судалгаа, үзлэг хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр тус яамны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцоллоо. 


"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн галт тэргэнд хоногт 11-19 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1747 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. Тэдэнд 46 их эмч, 49 резидент эмч тусламж үзүүлж байна. Тусгаарлах байранд архаг хууч өвчтэй 133 иргэн байгаа аж.

 

Холбоотой мэдээ