“Соёмбо” цогцолбор ирэх сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-18 22:55:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт барьж буй “Соёмбо” цогцолбор ирэх сард ашиглалтад орно. Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор цогцолборыг байгуулж байгаа юм. Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн хойно,  Дулаанхан уулын энгэрт байрлах “Соёмбо” цогцолборын бүтээн байгуулалт 90 гаруй хувьтай байна.


Тус цогцолбор ашиглалтад орсноор Мөрөн сумын өнгө үзэмжийг нэмэх, иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх бололцоог хангах зэрэг ач холбогдолтой юм. Монголчууд соёмбыг Монгол төр ёс бат бэх, эв нэгдэлтэй байх тусгаар тогтнон оршихын бэлгэ тэмдэг хэмээн үздэг ажээ.

Холбоотой мэдээ