Шинэ оюутнуудын дунд номын тэмдэглэл хөтлөх уралдаан зарлалаа

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-05-19 11:24:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААН Банк Сангаас хэрэгжүүлж буй “RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд номын тэмдэглэл хөтлөх уралдаан зарлалаа.


Уг уралдаанд ХААН Банк Сангаас санал болгож буй 7 төрлийн номоос сонгон уншиж тэмдэглэл хөтлөснөө 2020 оны 5-р сарын 29-ний 18:00 цагаас өмнө foundation@khanbank.com хаягаар ирүүлэх юм. Сонгосон ном нь тухайн оюутанд байхгүй бол ХААН Банк Сангаас зээлэн унших боломжтой. Тэмдэглэл хөтөлсөн нийт оюутны ирүүлсэн материал бүртэй танилцан сонгон шалгаруулалт хийж, эхний гурван байр болон тусгай байрын шагналтнуудыг 6 дугаар сарын 9-нд ХААН Банкны сошиал сувгууд болон цахим хуудсанд зарлах юм.


Шагналын сан:

1-р байр: Зөөврийн компьютер /notebook/ 1 оюутан

2-р байр: Kindle ном унших төхөөрөмж 1 оюутан

3️-р байр: Утасгүй чихэвч /bluetooth headphone/ 1 оюутан

Тусгай байр: 20,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичиг 10 оюутан

Ном уншаад тэмдэглэл хөтлөх уралдааны удирдамж, заавар, тэмдэглэл хөтлөх стандарт болон хэрхэн ном зээлж унших боломжтой зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг “RISE” хөтөлбөрийн фэйсбүүк группээс үзэх боломжтой.


Түүнчлэн өөрийгөө хөгжүүлэх боломжийн талаар LIVE ярилцлагыг “RISE” хөтөлбөрийн фэйсбүүк группээр энэ сарын 19-ний 16.00 цагт АФ Академийн багш Ш.Амартүвшинтэй “Санхүүгийн боловсрол миний амьдрал” сэдвээр хийх юм. 

Холбоотой мэдээ