Он гарсаар 791 хүүхэд шүдээ эмчлүүлжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-05-20 00:05:30

Увс /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр Увс аймагт хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар “Болор цахиур” эмнэлэгт 342, “Элит” эмнэлэгт 167, “Энхсаруул” эмнэлэгт 281, нийтдээ 791 хүүхэд шүдээ эмчлүүлжээ. Эрх авсан дээрх гурван хувийн эмнэлгээс иргэд харьяалал хамаарахгүйгээр өөрсдөө сонгон үйлчлүүлж байна.

“Эрүүл шүд -Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 2-6 насны хүүхдүүд хамрагдаж байгаа аж. Мөн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 7-гоос дээш насныхан тус хөтөлбөрт хамрагдаж болох юм байна. Гэвч 7-гоос дээш насныхны дунд шүдний өвчлөл илүү өндөр байгаа аж. Иймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчдын зүгээс хүүхэд багачууддаа багаас нь эхлэн кальциар баялаг хоол хүнс өгч, чихэр жимс, амттан зэргийг аль болох өгөхгүй байх, амны хөндийн эрүүл мэндийг сайн сахиулж, зөв дадал хэвшилтэй болгох шаардлагатай хэмээн шүдний эмч нар зөвлөж байна.

Холбоотой мэдээ