Улсын хэмжээнд коронавирусний тандалт судалгаа үргэлжилж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-20 11:39:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 247 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.


Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Орхон аймагт тусгаарлагдсан 160, Замын-Үүдэд тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор цуглуулсан 32 хүний шинжилгээний сорьц багтаж байна. Мөн Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 36 жолооч халдваргүй гарчээ. Түүнчлэн БНЭУ-аас энэ сарын 18-нд эх орондоо ирсэн 158 хүний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодотгов.

Манай улсад "COVID-19"-ийн халдвартай 140 тохиолдол бүртгэгдсэнээс 26 хүн эдгэрч, 114 хүн эмчлүүлж байна.

Өвчтөнүүдийн 87 нь биеийн байдал хөнгөн байгаа бол 27 нь хүндэвтэр байгаа аж. Улсын хэмжээнд коронавирусний тандалт судалгаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ