Пуужингийн хөгжүүлэлтийн мэдээллийг олж авах зорилгоор “Mitsubishi Electric” компани руу халджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-20 12:23:03

ТОКИО. /Asahi/. Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Mitsubishi Electric” компани руу энэ оны эхээр хакерууд халдсан нь шинэ пуужингийн хөгжүүлэлтийн тухай мэдээллийг олж авах зорилготой байжээ.


Гэмт этгээдүүд дуунаас үлэмж хурдан пуужингуудын ашиглалтын шинж чанаруудын талаарх мэдээллийг авсан байж болзошгүй байна. Пуужингуудын загварыг бүтээх зорилгоор Японы Батлан хамгаалах яам энэ талаарх мэдээллийг хэд хэдэн компани руу явуулжээ. Загварыг бүтээх компанийн сонгон шалгаруулалтанд өрсөлдөгчдийн нэг нь “Mitsubishi Electric” компани байсан аж. 

 

Пуужингийн ашиглалтын шинж чанаруудад пуужингийн ажиллагааны радиус, температурын тогтвортой байдал, хөдөлгүүрийн хүчин чадал гэх мэт мэдээллүүд багтдаг байна. Эдгээр мэдээлэл нь эцсийн шатных биш бөгөөд пуужинг үйлдвэрлэж эхлэхээс өмнө өөрчлөгдөж магадгүй байдаг аж. Иймэрхүү мэдээлэл нь төрийн нууцын тухай хуульд хамаарахгүй хэдий ч онцгой анхаарал шаарддаг гэж "Asahi" сонин цохон тэмдэглэжээ. Японы Батлан хамгаалахын яам хувийн дуунаас үлэмж хурдан пуужинг хөгжүүлэх боломжийг 2018 оноос судалж эхэлжээ. 


Хакерууд өнгөрсөн 1 дүгээр сарын эхээр “Mitsubishi Electric” компани руу халдаж, зөвшөөрөлгүйгээр тус компанийн 120 компьютер, 40 серверт нэвтэрчээ. Эхэндээ 8000 гаруй ажилтных нь талаарх хувийн мэдээллийг хулгайлсан гэж үзэж байсан аж. 

 

Холбоотой мэдээ