Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-20 15:24:24

НЬЮ-ЙОРК. /gazeta/. Коронавирусний цар тахлын үр дагаврыг даван туулахад нь зориулж Африкийн орнуудад 200 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.


“Африкт цар тахлын дэгдэлт одоогоор эрт шатандаа байгаа бөгөөд халдвар маш хурдан тархаж, сүйрэл дагуулж болзошгүй байна. Африкт туслахын тулд дэлхий нийтээрээ нэгдэж чадсанаар одоогийн нөхцөл байдлаас гараад зогсохгүй байдлыг сайжруулах чухал алхам болох юм. Африкт цар тахлыг зогсоох нь дэлхий дахинд дэгдэлтийг зогсооход маш чухал үүрэг гүйцэтгэх юм” хэмээн А.Гутерриш мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ