Түймрийн эрсдэл Могодоос бусад сумын нутагт бага хэмжээнд буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-21 13:22:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийт нутгаар өчигдөр 1,2-17,0 мм бороо орсны үр дүнд түймрийн эрсдэлийн зэрэг Могодоос бусад сумын нутгаар бага хэмжээнд хүрч буурлаа гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Баян-Агтаас бусад суманд түймрийн эрсдэл онц аюултай түвшинд байсан юм.

          -Энэ сарын 20-ны үүрээр Бугат сумын нутаг Дондогийн булгийн эх, Сайхан сумын нутаг Цөнгөргийн голд тус тус цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан. Өдөртөө нийт нутгаар 0.1-16.0, шөнөдөө Могод суманд 0.8 мм бороо орсон. Салхины дундаж хурд 1-11м/с, өдөртөө зарим газраар 12-14м/с хүрч ширүүссэн гэж Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга С.Жаргалсайхан ярилаа. Нийт нутгаар сэрүүсч өдөртөө 12-19, шөнөдөө 0-6 градус дулаан хоножээ. Харин Хишиг-Өндөр суманд шөнөдөө 2 градус хүйтэн байлаа.

          Булган суманд 16.0, Орхон суманд 15.0, Бугат суманд 11.0 мм хур тунадас унасан нь хамгийн их байна.

Холбоотой мэдээ