Вашингтонд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 11:58:11

ВАШИНГТОН. /TASS/. Колумбын тойрогт коронавирусний хүндрэлийн улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн Вашингтон хотын дарга Мюриэл Боузер мэдэгджээ.


Тийнхүү Вашингтонд хоёр сар орчмын хугацаанд анх удаа халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Түүнчлэн 13 дахь өдрөө дараалан халдварын тохиолдлын тоо тогтвортой буурч байгааг тэрбээр мэдэгджээ. Халдварын тохиолдлын тоо буурсаар байвал хязгаарлалтыг бид үе шаттайгаар цуцална хэмээн Боузер ярьжээ.


Долдугаар 4-нд болдог Тусгаар тогтнолын өдрийг АНУ тэмдэглэн өнгөрүүлэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ