Боловсролын байгууллагуудад хяналт шалгалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-05-28 12:40:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулж байна.


Тус хяналт шалгалт нь ирэх хичээлийн шинэ жил эхлэхэд оюутан, сурагчийн сурах орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэжээ.  


Шалгалтад их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 82 барилга байгууламжийг хамруулаад байгаа юм.

Эдгээр боловсролын байгууллагаас гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлийг хянах шалгалтыг энэ оны наймдугаар сард хийж үр дүнг тооцно гэж НОБГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ