“Apple” компани Мартин Скорсезегийн киноны зураг авалтыг санхүүжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-28 14:30:41

НЬЮ-ЙОРК. /Variety/. Америкийн “Apple” компани “Killers of the Flower Moon” киног бүтээхэд нь Итали гаралтай Америкийн найруулагч Мартин Скорсезетэй хамтран ажиллана.


Тус киноны зураг авалтыг “Apple” компани санхүүжүүлж, бүтээлч студи нь болох аж. Талууд хамтран ажиллах гэрээг эцсийн байдлаар байгуулаагүй хэдий ч ойрын өдрүүдэд гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.


Энэхүү киног Америкийн сэтгүүлч Дэвид Гранны номоос сэдэвлэн бүтээх аж. Дэвид Гранны ном АНУ-д 2017 онд худалдаанд гарч, шилдэг борлуулалттай ном болж байжээ. Кинонд 1920-иод оны дундуур Оклахома муж улсад болсон түүхийг өгүүлэх аж.

Холбоотой мэдээ