Энэ онд 22 худаг шинээр гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-31 17:16:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил нийт 22 худаг гаргахаар төлөвлөжээ. Улсын төсвийн хөрөнгөөр Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул гэсэн 6 суманд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 300 сая төгрөгөөр 15 худаг гаргана.

Төв суурин газрын усан хангамжийг сайжруулах чиглэлээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 7 худаг гаргах юм байна. Сүүлийн жилүүдэд усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай газруудад худаг гаргаж байгаа боловч зарим сумын нутаг цэвдэгтэй учраас төсөв хөрөнгө үр дүнгүй зарцуулагдах тохиолдол гарч байгаа аж. Тус аймгийн хэмжээнд ялангуяа бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх талаар малчин иргэдээс худаг гаргуулах хүсэлт Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлсээр байгаа гэнэ.

 

Холбоотой мэдээ