Үс засуулбал эрч, хүч ихэснэ

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-06-01 08:51:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 10. Сумъяа гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал:  Огторгуй

Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эрч, хүч ихэснэ хэмээжээ.


Холбоотой мэдээ