Хатан хаан Элизавета хөл хорио тогтоосноос хойш анх удаа олны өмнө гарч ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-01 12:11:49

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн хатан хаан Элизавета Виндзор цайзынхаа цэцэрлэгт хүрээлэнд одой морио унаж буйг гэрэл зурагт буулгажээ. Тус улсад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон хөл хориог сулруулж буй үед энэхүү үйл явдал болжээ.


Өдгөө 94 настай Элизавета хөл хорионы үеэр 98 настай нөхөр, хунтайж Филиппийн хамтаар Лондон хотоос баруун зүгт оршдог Виндзор цайздаа амьдарч байгаа юм.


Хатан хаан энэхүү цайзаас хөл хорионы үеэр ард түмэндээ хандан хоёр удаа телевизээр үг хэлжээ. Тэрбээр хаан ширээнд 68 жилийн өмнө заларснаасаа хойш ард түмэндээ хандан 1991, 1997, 2002, 2012 онд тус тус телевизээр үг хэлсэн байна. 

Холбоотой мэдээ