Конгод “Эбола” вирусний халдварын шинэ тохиолдлууд бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-02 13:01:00

КИНШАСА. /DW/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун нутгийн Мбандака хотод “Эбола” вирусний халдварын улмаас нас барсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Этени Лонгондо мэдээллээ.


Конгын зүүн нутагт “Эбола” вирусний халдвар тархаад байсан бол Мбандака хот нь тус бүс нутгаас 1000 гаруй километр зайд оршдог ажээ. “Мбандака хот руу вакцин, эмийг нэн даруй илгээсэн” гэж Э.Лонгондо даваа гарагт сэтгүүчдэд мэдээлжээ.


“Конгын Экватор мужийн Мбандака хотод зургаан хүн “Эбола” вирусний халдвар авснаас дөрөв нь нас барлаа. Хүн төрөлхтний эрүүл мэндэд “COVID-19” дангаар аюул занал учруулаагүй гэдгийг энэ тархалт санууллаа” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. 

Холбоотой мэдээ