Кёльнд хүний тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг туршиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
КЁЛЬН, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /DW/. Зургаан оролцогч гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барихгүйгээр, хатуу чанд дүрмийн дор, жижиг баг болон хязгаарлагдмал орчинд 100 хоногийг өнгөрүүлж байна. Германы Агаарын тээвэр, сансар судлалын төвийн (DLR) судлаачид ийм нөхцөл нь оролцогчдын эрүүл мэнд, ажиллах чадвар болон биеийн байдалд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлохыг зорьж байгаа ажээ.
Үүнтэй зэрэгцэн өөр нэг судалгааг явуулж байгаа нь нийт 12 оролцогч 60 хоногийн турш орноосоо босохгүй байх ёстой хэвтээ дэглэмийн туршилт ажээ. Сансар дахь жингүйдлийн орчныг орлуулан дуурайлгахын тулд тэдний орны толгой хэсгийг 6 хэмийн налуутайгаар доошлуулжээ. Ингэснээр сансарт байх үеийнхтэй адил байдлаар биеийн шингэний дахин хуваарилагдаж, булчингийн масс багасаж, тэнцвэрийн мэдрэмж муудах аж.