АРХАНГАЙ: Аялал жуулчлалын салбарын ажилтнуудын 60 хувь нь түр ажлын байранд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн аялал жуулчлалын салбарын хүчин чадлын тойм мэдээг хүргэж байна.
Тус аймагт тур оператор 1 компани, жуулчны бааз 40 (847 гэр, байшин бүхий 3087 ортой), дэн буудал 33 (170 өрөө, 435 ортой), гэр буудал 119 (622 гэр, 2088 ортой), рашаан сувилал 5 (75 өрөө, 171 ортой), зочид буудал 13 (192 өрөө, 417 ортой), малчин кемп 60 (60 гэр, 240 ортой) үйл ажиллагаа явуулж байна.
Өөрөөр хэлбэл, нийт 272 байгууллага, аж ахуйн нэгж, гэрүүд нэг удаад 2012 өрөө болон гэрт байрлан 6588 ортойгоор дотоодын болон гадаадын жуулчдыг хүлээн авах боломжтой юм.
Эдгээр 272 аж ахуйн нэгж нь газар эзэмших гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлж, стандартын шаардлагыг дунджаар 70 орчим хувиар ханган үйл ажиллагаа явуулж байна.
Ажиллах хүчний хувьд нийт 987 ажилтан ажиллаж байгаагаас 60 хувь нь түр ажлын байранд ажиллаж байна. Эдгээрээс 386 нь эрэгтэй, 643 нь эмэгтэй ажилтнууд байна.